Төсвийн урсгал зардлыг бууруулъя

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Төсвийн урсгал зардлыг бууруулъя



News.mn  сайтад ирүүлсэн уншигчдын саналаас хүргэж байна.

NEWS.mn /Дондог/

  1. Төсвийн урсгал зардлыг бууруулаач ээ. Унаа, шатхуун, томилолт, холбоо, зочид, төлөөлөгч хүлээн авах зардлын норм нормативийг зах зээлийн үнийг судалж тогтоох хэрэгтэй байна.
  2. Төсөв хэмнэ гэсэн эзэнгүй шийдвэр гаргахаа болих хэрэгтэй.
  3. Аль ч шатанд зураг төсөвгүй  хөрөнгө оруулалт, төсөв арга хэмжээнд төсөв батлахыг хатуу хориглосон шийдвэрийг 2013 оны төсөв батлахын өмнө гаргамаар байна. Шийдвэр байгаа гэх байх.  Гэхдээ тэр шийдвэр чинь цаасан дээр л байгаа.
  4. Төсвийг орон нутагт иргэдээр хэлэлцүүлэх хугацааг тодорхой болгож өгөөч ээ. УИХ-аар төсөв батлагдсаны дараа 10 хоногт аймаг төсвийн төслөө ИТХ-д танилцуулах хуультай. Гэхдээ энд иргэдээр хэлэлцүүлэх хугацаа байхгүй гэж харж байна.
  5. Хөрөнгө оруулалт, их засварын төсвийг албан тушаалтнуудын ямар ч үднэслэлгүй тоогоор баталдгаас болж Хөрөнгө оруулалт чанаргүй, иж бүрэн хийгдэхгүй байгааг анхаарах хэрэгтэй байна. Энэ нь төсвийг үр ашиггүй зарцуулах үндэс болж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж