У.Хүрэлсүх жагсаалд оролцоогүйн учир

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх жагсаалд оролцоогүйн учир

МАН-ынхны жагсаалын үеэр тус намын экс генсек, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, түүний дуу хоолой, өвөрмөц уриалга өөрийн эрхгүй үгүйлэгдэв. Түүний хувьд намаа аврах хөдөлгөөнд оройлон оролцдог, жагсаалд залуусыг татан оролцуулах бүх “технологи”-д гаршсан нэгэн. Гэтэл энэ удаад намынх нь үе үеийн дарга нар, хамгийн отгон гишүүдтэйгээ мөр зэрэгцэн жагсаж байхад У.Хүрэлсүх байхгүй байсан нь гайхшрал төдийгүй хардлага төрүүлж байв. Тэгвэл түүний хувьд хувийн шалтгаантай байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр У.Хүрэлсүхийг гэргийгээ эмчлүүлэхээр гадаад явсан хойгуур нь үйл явдлууд хөвөрсөн аж. Түүнээс биш чуулганы танхимд нударга зөрүүлэхдээ санаа зовдоггүй эрхэмд хаалга дарж суулт хийх, хашааны гадна жагсах зэрэг юу ч биш биз. Эзгүй хойгуур нь ийм “том” үйл явдал болж, оролцож чадаагүйдээ тэр харамсаж яваа ч байж мэдэх юм. МАН-ын тэмцэлд “улаан хамгаалагч”-ийн заавар зөвлөгөө дутсандаа дивантай зууралдаж, Л.Гүндалайд шоглуулж суугаа ч юм билүү, хэн мэдлээ.

Т.УРАНГЭРЭЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж