Зүүн Азийн спортынхон хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Зүүн Азийн спортынхон хуралдлаа

БНХАУ-ын Тянжин хотноо Зүүн Азийн Наадмын Зөвлөлийн 29 дэх удаагийн хурал өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрлөө. Зүүн Азийн бүсд хамрагддаг есөн улсын төлөөлөл болон Тянжин 2013 Зүүн Азийн 6-р наадамд урилгаар оролцох улсуудын төлөөлөл уг хуралд оролцсон юм. Хурлын үеэр Зүүн Азийн Наадмын Зөвлөлийн Дүрэм, Спорт, Эмнэлгийн хорооны тайланг танилцуулж, тэмцээнийг зохион байгуулах хорооны чухал шаардлагатай бичиг баримтуудыг хэлэлцжээ.

Зүүн Азийн наадам нь 1993 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хамгийн анхны наадам БНХАУ-ын Шанхайд (1993) болсноос хойш Бусан (БНСУ, 1997), Осака (Япон, 2001), Макао (2005), Хонконг (2009) хотууд зохион байгуулсан юм.

Зүүн Азийн бүсд Хятад, Тайвань, Гуам, Хонконг, Япон, Макао, Монгол, БНАСАУ, БНСУ багтдаг билээ. Зүүн Азийн 6-р наадам БНХАУ-ын Тянижин хотноо 2013 оны 10-р сарын 6-15-нд болох бөгөөд тамирчид спортын 24 төрлөөр, 289 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Манай улсаас уг хуралд МҮОХ-ны ЕНБД Ж.Отгонцагаан, Зүүн Азийн наадмын спортын эмнэлгийн комиссийн гишүүн Ч.Насанбат, Спортын комиссийн гишүүн П.Тунгалаг, МҮОХ-ны Захиргааны албаны дарга Б.Наранцэцэг, Монголын ширээний теннисний холбооны ЕНБД Ч.Амарсанаа нар оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж