Хүүхэд хууль бусаар авч гарахыг оролджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Хүүхэд хууль бусаар авч гарахыг оролджээ

АНУ-ын шашны байгууллагын номлогч эмэгтэй 40 настай Лаура Силсби гэгч Гаитийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн гэр бүлүүдээс 33 хүүхдийг хууль бусаар авч гарахыг завдсан хэргээр хоригдсон байна. Хэдийгээр АНУ-ын засаг захиргааны хүсэлтээр түүнийг шоронгоос гаргаж тэрээр Гаитийг орхин явах боломжтой гэж мэдээлэгдэж байгаа юм. Хэдийгээр өөр найман АНУ-ын иргэн энэ хэргэт холбогдсон боловч тэднийг шүүхээс гэм буруугүй хэмээн суллаж нутаг руу нь явуулжээ. Харин Айдахо мужийн иргэн энэ эмэгтэйн хувьд асуудал өөрөөр эргэсэн аж.
Мэдүүлэг өгсөн АНУ-ын иргэд тэдгээр хүүхдүүдийг өнчин өрөөсөн хэц    үү амьдралаас нь гаргахыг хүссэн гэж мэдүүлж байсан ч үнэн хэрэгтээ тэд эцэг эхтэй байсан гэнэ. Зарим хүүхдүүдийн эцэг эхчүүд тэднийн хүүхдүүдийг АНУ-д сайн хүмүүүсийн гарт сайхан амьдруулна гэсэн тул өгч явуулсан гэж хэлж байжээ.
Гэтэл тэдгээр хүүхдүүдийг АНУ-ын иргэд Доминикан руу авч гарахаар завдаж байсан нь илэрсэн байна. Гаитийн прокурорын хэлснээр бол америк эмэгтэйд гурван сар 8 өдрийн хорих ял өгсөн юм байна. Хэрэгтэн эмэгтэй одоо АНУ-руу буцах онгоцоо тэсэж ядан хүлээж байгаа аж.

М.Наст
Эх сурвалж ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж