Эзлэгдсэн талибын баазаас чечень, узбкүүд илрэв

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Эзлэгдсэн талибын баазаас чечень, узбкүүд илрэв

Пакистаны арми тус орны баруун хойд хэсгийн Бажур гэх овгийн нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаа явуулан талибуудын томоохон баазыг эзлэн 75 дайчдыг нь устгажээ. Тэдний дунд чечень, узбек хэт даврагчид байсан гэж армийн төлөөлөгч хошууч генерал Тарик Хан мэдээлэв. Байлдааны ажиллагааг Афганы хилийн орчмын Дамадола тойрогт явуулжээ. Цэргийнхэн талибуудын бааз байсан агуйн цогцолборыг байлдан эзэлсэн байна. Түүнийг нэгдүгээр сараас эхлэн арми бүслэн хаажээ. Бажурын овгийн нутаг нь Афганы хилийн дагуу орших ба тэнд “Аль-Кайда” болон “Талибан” хөдөлгөөнтөй холбоотой олон дайчид орогнож байсан гэнэ. Омгийн нутаг нь Пакистаны хууль үйлчилдэггүй, цагдаа албаны хяналт байхгүй холбооны онцгой нутаг дэвсгэр  гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж