-“Нэткапитал”-ыг хүмүүс зээлийг шуурхай олгодог гэдгээр нь сайн мэднэ. Байгууллагынхаа талаар та танилцуулж ярина уу.
-Нэткапитал санхүүгийн корпораци байгуулагдаад дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр шалгаруулдаг “ТОП-100”, “ТОП-150” аж ахуйн нэгжийн шалгаруулалтад оролцож 3 жил дараалан буюу 2009, 2010, 2011 онд “TOП-10” ББСБ-ын нэгээр шалгарсан.
– Амжилт бүтээлээр арвин байж, жилээс жилд өргөжин тэлж байгаан байна. Энэ онд хийсэн шинэ ажлуудаасаа дурдаж танилцуулна уу.
– Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагчиддаа илүү таатай, ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх талаар байнга ажиллаж, сайжруулалт хийсээр байдаг. Жишээ дурдвал: энэ онд эко зээлийн бүтээгдэхүүн гаргасан ба газ, гибрид машинтай хүмүүст зээл авахад илүү олон боломжийг нээсэн. Манайхаас зээлдэгч нар 100 хүртэл сая төгрөгийг машинаа унах нөхцөлөөр авдаг. Харин энэ жилээс 2 сая төгрөг хүртэлх дүнтэй зээлийг судалгаагүй шууд олгодог болсоноор зээл авах үйл явц улам бүр хялбар боллоо.
Энэ оны 3-р улирлын онцлох үйл явдал гэвэл бид Дархан хотод өөрийн салбараа нээлээ. Дарханчуудаас манай итгэлцлийн үйлчилгээг авах хүсэлт ихээр ирж байсан учраас бид эхэлж Дархан хотод салбараа байгууллаа. Ингэснээр мөнгөн хөрөнгөө өндөр өгөөжтэй байршуулах гэсэн харилцагчид Дархан Олон улсын худалдааны төвийн оффист байрлах манай салбараар үйлчлүүлэх боломжтой болж байна.
– Танай байгууллагын давуу тал юу вэ? Ижил төрлийн байгууллагуудаас ялгарах онцлог юу вэ?
– Харилцагчид Нэткапиталаас зээл авбал барьцаа хөрөнгөө харьцангуй өндөр үнэлүүлнэ, зээлийн судалгаа хурдан хийгдэж шуурхай зээл авна, их хэмжээний мөнгө гаргах чадвартай, машинаа унаж явах болон найдвартай газар хадгалуулаад авах нөхцлүүдийн аль нэгээр зээл авч болно, хашаа байшин, орон сууц ч барьцаалан зээл авч болно гэх мэт давуу талуудыг мэддэг учраас манайхыг сонгон үйлчлүүлдэг болов уу.
Энэ зунаас бид байгаль орчноо хамгаалах, хүмүүсийн эрүүл мэндийн төлөөх Ногоон хувьсгалд нэгдэж Эко автомашин барьцаалсан зээлийн бүтээгдэхүүнүүдийг гаргасан. Ингэснээр гибрид буюу хосолмол хөдөлгүүртэй машинууд болон газаар ажилладаг машинуудыг сонгосон хүмүүсийг илүүтэй дэмжиж тэдний сонголтыг урамшуулж байгаа юм.
Манайхаас 100 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Харин харьцангуй бага дүнтэй буюу 2 сая хүртэлх төгрөгийн зээлийг бид судалгаагүй, шууд олгож байгаа нь олны талархалыг хүлээгээд байгаа.
Зээлээс гадна манайхыг сонгодог нэг ТОМ ШАЛТГААН бий. Тэр бол Нэткапиталын итгэлцлийн бүтээгдэхүүн юм.
– Итгэлцлийн бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Банкны хадгаламжаас ямар давуу талтай вэ? Өндөр хүүтэй хадгаламж гэхээр Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал санаанд ордог болсон байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
– Хадгаламж зээлийн хоршооны дампуурлыг товч тайлбарлахад, жишээ нь 1 сая төгрөгтэй 10 хүн нийлээд 10 сая төгрөгнөөс 100 дахин давсан 1 тэрбум төгрөг татаж тэрнийг удирдах болсон. Ингэхээр нөгөө 1 сая төгрөгөөрөө эрсдэл хүлээсэн этгээд их хэмжээний мөнгө авч ашиглан хийж дампуурах сэдлийг бий болгосон. Тэрнээс гадна, мөнгийг зөв удирдалгүй хамаатан садан, танил талдаа тооцоо судалгаагүй зээлүүд олгох, үр ашиг өгөхгүй зүйлд хөрөнгө оруулах, хөндлөнгийн сайн хяналт байхгүй байсан гэх мэт цөөнгүй хүчин зүйлүүдээс болж дампуурсан байдаг.
Банкны хувьд өөрийн хөрөнгөөсөө 10 дахин их мөнгийг татан төвлөрүүлж байгаа.
Харин манай Итгэлцлийн үйлчилгээ нь дээрх банк болон хадгаламж зээлийн хоршооны хадгаламжаас ялгаатай. Бид өөрийн хөрөнгийнхөө ердөө л 80%-тай тэнцэх дүнгээр мөнгөн хөрөнгө байршуулах боломжийг олгож байгаа учраас хариуцлага үүрэх өндөр чадвартай байна. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр шалгаж хянадаг.
Итгэлцлийн үйлчилгээг авбал мөнгөн хөрөнгөнөөс гадна үл хөдлөх хөрөнгөө байршуулан удирдаж болно. Хадгаламжаас ялгарах бас нэг зүйл бол мөнгөн хөрөнгөө зүгээр нэг байршуулан харилцагч биш, харин энэ компанийн эзэн болж компанийн өгөөжийг хүртэх явдал юм.
Саяхныг болтол бид энэхүү итгэлцлийн үйлчилгээгээ хаалттай хүрээнд буюу 100 сая төгрөгнөөс дээш төгрөг байршуулах VIP харилцагчиддаа хүргэдэг байсан. Харилцагчдынхаа удаа дараагийн санал хүсэлтийг харгалзан компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр өнгөрсөн жилээс эхлэн итгэлцлийн буюу хуримтлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ (1 сая төгрөгөөс дээш дүнгээр байршуулж болохоор) иргэдэд нээлттэй хүргэж эхэлсэн нь олны талархал хүлээгээд байгаа.
Санхүүгийн зуучлал буюу сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг хэрэгцээтэй хүмүүст зээл болгон хүргэх энэ үйлчилгээнээс хүмүүс үр шим хүртдэг. Гадаадын орнуудад нэр хүндтэй өндөр чадвартай сангийн менежерүүд нь банкинд биш өөрийн гэсэн итгэлцлийн сангаараа дамжуулан иргэдийн мөнгөн хөрөнгийг удирдан өндөр үр шим хүртээдэг.
Нэмж хэлэхэд, манай итгэлцлийн бүтээгдэхүүн эрсдэлийг хаасан байгаа. Өөрөөр хэлбэл, байршсан мөнгийг зөвхөн зээл олголтод ашиглах ба зээл нь барьцаа хөрөнгөтэй учраас эрсдэх магадлал бага.
– Хадгаламжаас үнэхээр ялгаатай юм байна. Сарын хүү нь хэд вэ?
– Итгэлцлийн үйлчилгээнд хүү гэж яригдахгүй “өгөөж” гэж яригддаг. Өмнө хэлснээр, иргэд мөнгөн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгөө Нэткапитал санхүүгийн корпорацид байршуулахад бид санхүүгийн зуучлалаар мөнгийг нь шаардлагатай хүмүүст зээл болгон олгоод эргээд харилцагчдаа өгөөжийг өндөр хувиар олгодог. Энэ өгөөжийн хувийг нийтэд зарлах боломжгүй байдаг. Харилцагчид манай дээр ирж өгөөжийн хувийг мэдэж авч болно. Мэдээж та манай харилцагч гэхээсээ илүүтэй манай корпорацийн хөрөнгө оруулагч гэдэг утгаараа өгөөжийн хувь банкны хадгаламжийн хүүнээс харьцангуй өндөр гэдгийг хэлмээр байна.
-Танай хамт олон хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээг амжилттай нэвтрүүлж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
– Бид хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө өгөх чиглэлд ач холбогдол өгч ажиллаж байна. Санхүүгийн байгууллагын нэг том зорилго нь мөнгөтэй хүмүүсийн хөрөнгийг удирдах, алдагдсан боломжийг бага байлгах, зөвлөгөө мэдээлэл өгөх явдал юм. Жишээлбэл, барилгын компаниудад газар зарах, төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт босгоход зөвлөгөө өгч хамтарч ажиллахын зэрэгцээ барилгын зөвшөөрөлтэй газар барьцаалан зээл олгоно.
Албан байгууллага, их дээд сургуулиудын хүсэлтээр санхүү болон хувь хүний хөгжлийн чиглэлээр мөн илтгэл лекц зохион байгуулж эхлээд байна. Энэ нь иргэдийн болон залуу хойч үеийнхээ санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж байгаа ажил юм. Энэхүү лекцийн аянд хамрагдах хүсэлтэй их дээд сургуулиудаас саналууд ирсээр байгаа нь бидний сургалт, зөвлөгөөний ажилд ихээхэн урам өгч байгаа. Бид олон сэдвээр сургалт хийж байгаа ч байгууллага, сургуулиудаас ихэвчлэн “Цагийн менежмент”, “Хувийн санхүү”, “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь”, “Манлайлал”, “Өндөр бүтээмжтэй хүний 8 зуршил”, “Баг бүрдүүлэлт ба багийг үр дүнтэй ажиллуулах нь” гэсэн сэдвүүдийг илүү их сонирхож сонгодог.
Байгууллагуудын ажилтнуудад санхүүгээ хэрхэн өндөр өгөөжтэй удирдах талаас сургалтууд ордог бөгөөд энэ нь тэдэнд анзаараагүй байсан боломжуудыг ашиглах сэдлийг төрүүлэх ач холбогдолтой юм.
– Танай цаашдын зорилго юу вэ?
– Ойрын 3 жилийн хугацаанд бид хөрөнгийн зах зээлд шинээр компанийн хувьцааг арилжаалах буюу IPO гаргах замаар олон нийтийн корпораци болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мэдээж үүний тулд бизнесийн үйл ажиллагааг улам бүр сайжруулах, илүү нээлттэй ил тод болох хэрэгтэй. Үүний тулд бид цаг хугацаатай уралдаж, зах зээлд тэргүүлэн ажилласаар байгааг хэлэхэд таатай байна.
– Баярлалаа.