“Зүүний фронт”-ын идэвхтэн бөгөөд депутат Илья Пономаревын туслах Леонид Развозжаевыг Киевт үл таних хүмүүс баривчлан авч явсан тухай бямба гаригт Москвад болсон сөрөг хүчний цуглаан дээр зарлажээ.
Цуглааны хөтлөгч хэлэхдээ, Развозжаевыг Киев дэх Цагаачдын асуудал эрхэлсэн НҮБ-ын дээд комиссарын Украины салбарын байрны дэргэдээс үл таних хүмүүс 19-ний өдөр баривчилж, машинд суулган авч явсан гэлээ.Одоо түүнтэй утсаар холбогдож болохгүй байгаа аж. Илья Пономарев түүнийг Оросын тусгай албаныхан баривчилсан гэж үзэж байгаа аж. Депутатын хэлснээр Украины Дотоод хэргийн яамнаас түүнийг хайж байгаа гэнэ. Гэтэл Украины талаас “Интерфакст” мэдээлэхдээ Леонид “Развозжаевыг баривчлагдсан гэх мэдээлэл байхгүй байна” гэжээ.
ОХУ-ын Мөрдөн байцаах товчоо Развозжаевыг олон нийтийн самуун гаргах талаар “Эсэргүүцлийн анатоми-2” кинонд яригдсан хэрэгт сэжиглэж байж магадгүй гэнэ. НТВ сувгаар харуулсан киноны баримтын дагуу Сергей Удальцев ба түүний хамтран зүтгэгчид Константин Лебедев, Леонид Развозжаев нарт эрүү үүсгээд байгаа билээ.