Германы Бундеслигийн наймдугаар тойргийн эхний тоглолтууд өчигдөр боллоо. Наймдугаар тойргийн тоглолтын хүрээнд Баейр Мюнхен, өрсөлдөгч Дюсселдорф багийн талбайд зочилж 5:0-ийн харьцаагаар буулгаж авсан байна. Ийнхүү Баейрн Мюнхен баг Германы бундеслигийн шинэ рекорд болох улирлыг эхний тойргийн дараалсан ялалтын тоог 8 болгосон юм. Тус тоглолтын эхний хагаст хоёр гоол оржээ. Тоглолтын 28 дахь минутад Франк Риберигийн дамжуулалтаар, Хорватын легионер Мандзукич гоолдсон бол 36 дахь минутад Луиз Густаво гоолдож тоглолтын харьцааг 2:0 болгож холдуулсан байна. Ийнхүү бундеслигийн шинэ цэрэг Фортуна Дюсселдорф баг талбайдаа хожигдож эхлэв. Тоглолтын хоёрдугаар хагаст талбайн эзэд байдлыг дээрдүүлэхийг хичээсэн ч чадсангүй. Баейрн Мюнхен багаас 55 дахь минутад Томас Мюллер гоолдсон байна. Түүнд дамжуулалтыг Франк Рибери өгчээ. Тоглолтын гурав дахь гоолоос 31 минутын дараа Томас Мюллер дахин гоолдож эзэн багийн найдварыг бүр мөсөн унтраасан гэхэд болно. Харин тоглолтын эцсийн цэгийг 87 дахь минутад Рафиняа тавьсанаар Баейрн Мюнхен баг 5:0-ийн харьцаатайгаар Дюсселдорф клубыг талбайд нь хожлоо.
Баейрн Мюнхен өнгөрсөн жилийн аварга Дортмунд клубээс ийнхүү 12 оноогоор илүүрхэж 24 оноогоор лигээ тэргүүлж байна. Тэдний ард Айнтрахт Франкфурт баг 19 оноотойгоор удаалж байгаа ажээ.
Б.СҮХ