Зургаан жилийн дараа хожлоо зарлав

Хуучирсан мэдээ: 2012.10.21-нд нийтлэгдсэн

Зургаан жилийн дараа хожлоо зарлав

Энди ба Найель Ашкар хоёрын дэлгүүр. Фото Emily Kulkus, syracuse.com    

Эцэг, эх нь 40 жилийн өмнө Израилиас АНУ-д ирж суурьшсан ах, дүү хоёр таван сая ам.доллар сугалаагаар хожсон тухайгаа зургаан жилийн дараа зарлажээ.

Энди ба Найель Ашкар хоёр хонжвороо юунд зарцуулахаа сайтар бодохын тулд хожлоо авахаа хойшлуулсан тухай The Post Standard сонин бичсэн байв. Мөн тэд гэнэтийн их мөнгө тэдний амьдралд өөрөөр нөлөөлнө гэж сүрдсэн бололтой. Ах, дүү хоёр 2012 оны гуравдугаар сард хожлоо авахаар мэдүүлсэн ч Extravaganza гэх шуурхай хонжворт сугалаа зохион байгуулагчид энэ талаар саяхан мэдээлжээ. Таван саяын эзэд хонжворт сугалааны хугацаа дуусахаас 11 хоногийн өмнө тэдэнд хандсан нь “гайхмаар” тохиолдол хэмээн Extravaganza мэдэгдэв.

Хонжвор авах мэдүүлгээ өгснөөс хойш сугалаа зохион байгуулагчид долоон сарын хугацаанд шалгасан байна. Ах, дүү хоёр хонжвороо авах эсэх нь тодорхойгүй байна. Учир нь тэд сугалаа хожих тасалбараа өөрсдийн эцэг, эхийн дэлгүүрээс худалдан авсан байв. Ердийн сугалааны тохирлыг жилийн дотор авах хүчинтэй байдаг бол ах, дүү хоёрын хожсон сугалааны хугацаа хамаагүй урт байж таарчээ.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж