Фидель Кастро цус харважээ

Хуучирсан мэдээ: 2012.10.21-нд нийтлэгдсэн

Фидель Кастро цус харважээ

Фото AFP    

Венесуэлийн эмч Хосе Маркина (Jose Marquina) El Nuevo Herald сонинд ярихдаа, Фидель Кастрогийн тархинд цус харвасан гэв. Кубийн лидер асан хооллох, ярих чадваргүй болж, хүн танихаа больжээ. 86 настай Кастрог хэдэн долоо хоногийн настай болсон, тэр дахиж олны өмнө харагдахгүй байх гэж эмч ярьжээ.
 
Үүнтэй зэрэгцээд Твиттерт  Кастрогийн үхлийн талаар олон мэдээлэл гарсан байв. Кубын экс лидер Кастрогийнх шиг өвчтэй хүмүүс гол төлөв амьсгал дутагдах эсвэл элдэв халдварт өвчнөөр дамжин хууч нь сэдэрдэг байна. Хамгийн сүүлд тэрээр 2012 оны гуравдугаар сард XVI Бенедикт хамбыг Кубад айлчлах үеэр олны өмнө харагдсан юм. Зургадугаар сараас тэрбээр сонины уламжлалт булангаа хөтлөхөө больсон  байв. Үүнээс гадна Кастро өөрийн найз Уго Чавесыг сонгуульд ялсны дараа баяр хүргэж ч чадаагүй байна. Кубийн Засгийн газар одоогоор түүний эрүүл мэндийн байдлаар ямар нэгэн мэдээлэл гаргаагүй байна. Одоо Кубийг Фиделийн төрсөн дүү Рауль захирч байгаа бөгөөд тэрбээр ахаасаа засгийн эрхийг 2008 онд авсан юм.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж