Номхон далайд газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.21-нд нийтлэгдсэн

Номхон далайд газар хөдөлжээ

Вануату. Фото nationalgeographic.com  
 
    

Аравдугаар сарын 21-ний өдөр Номхон далайн арлын орон Вануатугийн эрэг орчимд хүчтэй газар хөдөлсөн тухай Agence France-Presse мэдээлжээ.

Газар хөдлөлтийн төв нь Вануатугийн нийслэл Порт-Вила хотоос 500 км-ийн зайд байсан ба АНУ-ын Геологийн албаны (USGS) мэргэжилтнүүд газар хөдлөлтийн хүчийг 6,6 магнитуд хэмээж байсан ч дараа нь 6,2 магнитуд гэж мэдээлжээ. Эвдрэл, сүйрлийн талаар одоогоор тодорхой мэдээлэлгүй байна. Вануату нь Номхон далайн галт цагираг гэх галт уул ба газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг. Жилийн хугацаанд тэнд хэд хэдэн удаа хүчтэй газар хөдөлдөг бөгөөд дунджаар гурав нь долоогоос дээш магнитудын хүчтэй байдаг гэнэ.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж