Хуучирсан мэдээ: 2012.10.21-нд нийтлэгдсэн

Чинбаагийн авьяас

Удирдаач Б.Чинбат…Сонин сонсогдож байж болох юм. Өмнө нь дандаа л төгөлдөр хуурч, “Sweetymotion”хамтлагийн продюсер гэж нэрлэж байсан болохоор. Хэдий тийм ч тэр удирдаач гэдгээ олонд харууллаа. Гурав хоногийн турш хийсэн түүний “Эзлэн” тоглолт түүний бас нэгэн авьяасыг олонд таниулав. Үнэндээ Б.Чинбатын биедээ багтамгүй олон авьяастай хүн гэж нэрлэдэг юм билээ.

Мундаг продюсер, хөгжмийн зохиолч, дуучин гээд дурдаад байвал барагдахгүй. Харин энэ удаад Б.Чинбат өөрийн зохиосон “Аравт” түүхэн киноны хөгжмийн бүтээлээр дагнасан тоглолтыг үзэгчдэд барьсан. Гэхдээ тэр симфони оркестрыг өөрөө удирдсан. Гурван өдөр “АСА” циркийн тайзыг эзэгнэсэн Чинбааг үзэгчид “Аргагүй л авьяаслаг залуу юм. Ийм залуухан байж ийм том бүтээлийг туурвих гэж” хэмээн настангууд түүнийг биширч байна. Мэргэжлийн хүрээнийхэн ч түүнийг магтан, сайшаасаар байв. Тоглолтын тухайд ярих зүйлгүй, мундаг, гайхалтай хөгжим тэр бичжээ.

Тоглолтын турш бодохдоо Б.Чинбат яаж яваад хөгжимчин, хөгжмийн зохиолч болов гэж их бодлоо. Түүний талаар мэдмээр санагдсан. Сонсох нь ээ, Б.Чинбатын авьяасыг эгч нь нээж өгсөн гэнэ. Тун сонирхолтой.

Түүний эгч ээж, аавдаа хэлэлгүй Б.Чинбатыг Хөгжим бүжгийн коллежид бүртгүүлж, төгөлдөр хуурын ангид оруулж байж. Ингэж л тэр хөгжимтэй салшгүй холбогдож, мэдрэмжтэй, чадварлаг төгөлдөр хуурч болж “Никитон” хамтлагт тоогдож, Монголын рок поп урлагт танигдаж эхэлж байсан. Харин одоо бол тэр “Sweetymotion”хамтлагийн продюсер, Монголын авьяаслаг хөгжмийн зохиолч, дуучин гэдгээрээ Монголд төдийгүй дэлхийд танигдаж эхэлжээ.

Рок-н-роллын алдрын танхимд нэрээ мөнхөлсөн анхны эмэгтэй дуучин болсон Арета Франклины даралтад хөгжимчин болж, дэлхийн шилдгүүдтэй ажиллаж, Монголын хүний ухаан, авьяасыг хэдийн харуулаад эхэлсэн. Түүхэн “Аравт” киноны хөгжмөөрөө харин ямархуу хөгжмийн зохиолч болохоо үзэгчдэд харууллаа, мэдрүүллээ.

М.ДӨЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж