Сиднейн охиныг Facebook-ын алуурчин хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Сиднейн охиныг Facebook-ын алуурчин хөнөөжээ

Австралийн Сидней хотод амьдардаг 18 настай охин Nona Belomesoff “Facebook”-ээр танилцсан үл таних залууд хэт итгэснээс болж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тэрээр онлайнаар танилцсан залуутай уулзаж, бэртсэн зэрлэг амьтдыг аврахаар хамт явснаас хойш гэртээ буцаж ирээгүй. Түүнээс хоёр хоногийн дараа тавдугаар сарын 14-нд Сидней хотын өмнө зүгт байдаг нэгэн жижиг горхин дотроос түүний цогцсыг цагдаагийн байгууллага олсон. Түүнийг алсан залууг Christopher James Dannevig гэдэг бөгөөд хуурамч “Facebook” хаяг нээн талийгаачтай танилцсан байна.

Danny амьтан авардаг хээрийн лагерьт ажилладаг бөгөөд шинэ ажлын байр гарсан гэж Belomesoff-ыг хууран хөдөө дагуулж явжээ. “Энэ түүний мөрөөдлийн ажил байсан болохоор энэ ажлыг алдахгүйн тулд Belomesoff хөдөө явахаар шийдсэн” гэж талийгаачийн ах Gary ярьж байна. Үүнтэй холбоотойгоор нийгмийн харилцааны “Facebook” зэрэг сайтууд ашиглаж байгаа үедээ хүмүүстэй танилцахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна гэж энэ хэргийг мөрдөж байгаа ахлах мөрдөн байцаагч Russell Oxford мэдэгдсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж