Дэлхийн хамгийн өмнөд хэсэгт байрлах 98 хувь нь мөсөөр хучигдсан Антарктид тивд Шотландын кино баг “Aviemore” нэртэй аймшгийн киноны зураг авчээ. “Aviemore”-ийн найруулагчаар Шотландын баримтат киноны нэрт найруулагчдын нэг Кирк Уотсон ажиллаж байгаа бөгөөд кино баг Британийн Антарктидын судалгааны төвтэй хамтран ажиллаж байгаа юм байна.
“Aviemore” киноны зураг авалтын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг одоогоор Антарктидад ажиллаж буй гэнэ. Кино багийн албан ёсны мэдээллээр “Aviemore” аравдугаар сарын 31-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болох аж.
Э.АНХТУЯА