“Даатгуулагчаа сонсъё” аян өрнүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

“Даатгуулагчаа сонсъё” аян өрнүүллээ

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Даатгуулагч-Таныг сонсъё” сэдэвт эрүүл мэндийн даатгалын долоо хоногийн аяныг зохион  байгуулжээ.

“Даатгуулагчдын ЭМД-ын тусламж, үйлчилгээний талаарх мэдлэгийг сайжруулах нь” сэдэвт өдөрлөгийн дор эрүүл мэндийн байгууллагууд, ард иргэдэд иргэний эрүүл мэндийн даатгалын  ач холбогдлыг сурталчилсан байна. Өдөрлөгт Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Саран клиник эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагууд, есөн эмийн сан оролцож, 150 гаруй иргэд даатгуулагчдад цусны даралт хэмжиж, 500 гаруй иргэдийг витаминжуулан, эмийн зохистой хэрэглээ болон шинэ эмийн танилцуулгын талаар зөвлөгөө өгчээ.

Энэ өдрүүдэд нийт 800 гаруй иргэд, даатгуулагчдыг өдөрлөгт хамрагдсан байна. Эдгээрээс 30 гаруй иргэд, оролцогчдын санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэжээ. Аяны хүрээнд ЭМД-ын ач холбогдлыг сурталчилсан зурагт хуудас, гарын авлага, материалыг төрийн хувийн хэвшлийн 10 эмнэлэг, 14 эмийн сан, таван өрхийн эрүүл мэндийн төвүүдэд байршуулан иргэд, даатгуулагчдад хүргэсэн байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж