Кино ертөнцийн хамгийн тачаангуй эрсийн нэг, Шотландын жүжигчин Герард Батлер сүүлийн үед архины эмчилгээнд явж байгаа талаараа Men"s сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрээр сүүлийн үед согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэх болж, уран бүтээлээсээ хөндийрсөнд фэнүүд нь сэтгэл дундуур байгаа юм. Өдгөө 42 настай жүжигчин эр өнгөрсөн хоёрдугаар сард согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьсны улмаас осолд орж, хүнд бэртжээ. Харин Батлер саяхан “Men"s” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа архины эмчилгээнд явж байгаа тухайгаа хэлсэн бөгөөд “Би эмчид очиж, зөвлөгөө авч байгаа. Гэхдээ би архичин биш” хэмээжээ.
Э.АНХТУЯА