Ховордсон аргалийг тоолно

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

Ховордсон аргалийг тоолно

Алтай-Соёны бүс нутагт суурьшсан аргалийг ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран тоолохоор болжээ. Улаан номонд орсон аргалийн тоо толгой жил ирэх тусам хорогдсоор байгаа гэнэ. Нийт найман мянган ам км талбайд ирэх долоо  хоногооС эхлэн 21 хоногийн хугацаанд аргаль тоолох ажиллагаа болох юм.

Үнэт эврээсээ болж аргаль, угалзын тоо толгой багассаар байгаа бөгөөд тодруулбал, 1975 онд Монголд 50 мянган аргаль байсан бол 2003 онд 13 мянга болж буурчээ. Сүүлийн үед ан агнуурын зориулалтаар болон байгалийн гамшигт үзэгдлээс аргалийн тоо толгой улам буурсаар байгааг эрдэмтэд болон нутгийн иргэд хэлж байна. Тухайлбал, нутгийн малчид малаа маллаж байхад нь аргаль уул талд сүргээрээ бэлчиж байдаг байсан нь сүүлийн үед харагдахаа байсан гэнэ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж