Мадонна олны дургүйцлийг төрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

Мадонна олны дургүйцлийг төрүүлэв

Поп од дуучин Мадонна өчигдөр орой АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын “Пепси” төвд нүсэр шоу тоглолтоо тавьжээ. Харин тэрээр тоглолтынхоо үеэр хуурамч буу гаргаж ирснээр олон мянган шүтэн бишрэгчдийнхээ дургүйцлийг төрүүлсэн байна. Учир нь Колорадо мужийн оршин суугчид өнгөрсөн долдугаар сард “Сентури 16” кино кино театрт Жеймс Холмс гэгч этгээд 12 хүний амийг буудан хөнөөж, 58 хүнийг шархтуулсан аймшигт халдлага гарснаас хойш буу зэвсгийн асуудалд хэт эмзэг хандах болсон аж.

Өдгөө 54 настай дуучин "Gang Bang" гэх дуугаа дуулах үеэрээ хуурамч буу гаргаж ирээд багтай бүжигчнийг буудан унагаасан бөгөөд энэ үеэр тайзны арын дэлгэцэн дээр их хэмжээний цусан толбо бүхий зураг гарсан байна. Харин түүний энэ үйлдлийг олон хүн кинотеатрт болсон айшигт халдлагыг санагдууллаа хэмээн хурцаар шүүмжилсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж