Хэнтий аймаг болон ӨМӨЗО-ны Хөх хот хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт өнгөрсөн оны есдүгээр сард гарын үсэг зурж, хамтран ажиллахаар болсон. Санамж бичигт дурдсан ажлуудын нэг нь Хөх хотын нэрэмжит талбайг Өндөрхаан суманд байгуулах, эргээд Хэнтий аймгаас 10 сурагчийг Хөх хотын ерөнхий боловсролын сургуульд сургах явдал байжээ. Энэ дагуу Хэнтий аймгаас 10 сурагч өмнөд хөршид сурах эрхээ авч, өнгөрсөн долоо хоногт Хөх хотыг зорьжээ.
Ш.ЧИМЭГ