Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

Улсын дээд шүүхээс сар бүр гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлсэн
хэргүүдийн судалгаа, статистик гаргадаг. Энэ дагуу өнгөрөгч есдүгээр
сарын дараах байдлаар тайлан судалгааг гаргажээ.

Анхан шатны шүүхүүд 2012 оны эхний есөн сард эрүүгийн 4750, иргэний 20395, захиргааны 610, захиргааны зөрчлийн 10761,  хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан болон ялаас чөлөөлсөн 1245, цагдан хорих арга хэмжээ авсан 3824, нийт 41585   хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүхүүд эрүүгийн 1642, иргэний 1225, захиргааны 379  бүгд   3246 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны шүүх эрүүгийн 525, иргэний 603, захиргааны 128 хэрэг хянан хэлэлцэж бүгд 1507  хэрэг хянан шийдвэрлэжээ.

Дээрх судалгаанаас харахад шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өсч, иргэн, захиргааны хэргүүд буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тухайлбал, есдүгээр сард  бусдын эд хөрөнгийг хулгайлсан 1062, танхайрсан 722, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн  717, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан 256, хүний амийг санаатай хөнөөсөн 222, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн 195, хүчингийн 176, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн 33  хэрэг тус тус шүүхээр хянан шийдвэрлэгдсэн аж. Эдгээр гэмт хэрэг нь таслан шийдвэрлэсэн нийт эрүүгийн хэргийн 71,2 хувийг эзэлж  байна.

Өмнөх оны мөн үеийнхээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 30,4, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг 26,9, хүнийг санаатай алах гэмт хэрэг 19,4, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг 15,8, танхайрах гэмт хэрэг 5,4, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 4,3 хувиар өсч, хүчингийн гэмт хэрэг 5,4, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 1,1 хувиар тус тус буурчээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж