“Girls Aloud” 10 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

Дэлхийд алдаршсан цөөн хэдэн охидын хамтлагийн нэг, Британийн “Girls Aloud” энэ жил 10 нас хүрч байна. 2009 оноос хойш уран бүтээлийн завсарлага авсан тэд өнгөрч буй долоо хоногт “Something New” хэмээх  шинэ дуугаа гаргахаар ажиллаж буйгаа мэдэгдсэн юм. Уран бүтээлдээ эргэн орсон тухай энэ мэдээлэл олон сая фенүүдийг нь баярлуулжээ. Хамтлагийн охид өчигдөр Лондон хотын “Corinthia” зочид буудалд хэвлэлийн бага хурал хийж, 10 жилийн ойгоороо эргэн нэгдэж буй тухайгаа албан ёсоор зарласан байна.

Ойн хүрээнд тэд дуугаа ирэх арваннэгдүгээр сарын 18-нд олон нийтэд цацахаар төлөвлөсөн бөгөөд “Something New” шинэ дуугаа түүнээс хоёр хоногийн өмнө буюу 16-нд болох “Children in Need” гэх хүмүүнлэгийн арга хэмжээнд анх удаа дуулах гэнэ. Түүнчлэн “Girls Aloud” хамтлагийнхан өнгөрсөн арван жилийн сор болсон бүтээлүүдээ дээжлэн, “Ten” хэмээх цомог гаргахаар төлөвлөжээ. Үүний дараа “Ten: The Hits Tour 2013” аялан тоглолт хийх гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж