Шотландын банкийг 4,2 сая фунтээр торгожээ

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

Шотландын банкийг 4,2 сая фунтээр торгожээ

Шотландын Галифакс банкнаас 250 мянга гаруй үйлчлүүлэгчийн зээлийн баримтны зөрчил илэрсний улмаас тус банкийг 4.2 сая фунт стерлингээр торгожээ. Аудитын шалгалтаар тэдгээр зөрчлийг илрүүлсэн бөгөөд бүр 2004 оноос эхтэй гэнэ. Тус банк хэрэглэгчдийн зээлийн баримтыг хадгалахдаа компьютерийн хоёр систем ашигладаг байсан бөгөөд системээ шинэчлээгүйтэй  холбоотойгоор зээлийн хүүгийн хэмжээг буруу тооцоолсон байжээ. Түүнчлэн компьютерийн алдаатай холбоотойгоор тус банкны бүтээгдэхүүний шинэчлэлтийн үр дүн зохих ёсоороо хэрэглэгчдэд хүрээгүй байна. Банкны зүгээс энэ хэрэгт үйлчлүүлэгчдээсээ уучлал гуйж, торгуулийг барагдуулахаа мэдэгджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж