Ливаны тагнуулын дарга амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

Ливаны тагнуулын дарга амь үрэгджээ

Ливаны нийслэл Бейрут хотын төв гудамжинд автомашинд суурилуулсан тэсрэг бөмбөг дэлбэрсний улмаас тус улсын Дотоодыг хамгаалах зэвсэгт хүчний Тагнуулын албаны дарга Виссам аль-Хассан  болон өөр долоон хүн амь үрэгдсэн байна. Мөн 80 орчим хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.

Ливаны сөрөг хүчний удирдагч Саад Харири дээрх халдлагад хөрш Сири улсын эрх баригчдыг буруутгажээ. Тэрбээр ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг эсэргүүцдэг нэгэн бөгөөд Виссам аль-Хассантай ойр дотно холбоотой байсан аж. Сүүлийн үед Сирид дэгдээд буй иргэний дайн улам бүр гаарч, хөрш Ливан улс үүнд татагдан ороход хүрээд байгаа юм.

Виссам аль-Хассан нь  сөрөг хүчний удирдагч Саад Хариригийн эцэг, ерөнхий сайд агсан Рафик Харириг 2005 онд Сирийн Дамск хотод тэсрэх бөмбөгт амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хариуцаж байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж