Дугуйтай жагсаал боллоо

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

Дугуйтай жагсаал боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжсэн дугуйтай залуус Сүхбаатарын талбай-Саппорогийн тойрог- Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар дугуйтай жагсаал хийлээ.

“Дугуйг бид сонгоно” уриан дор 100 гаруй дугуй сонирхогч Сүхбаатарын талбай-Зүүн дөрвөн зам-25 дугаар эмийн сан-Саппорогийн тойрог- Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар жагсав. Тус үйл ажиллагааг ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхим, “Дугуйн ертөнц” дугуйн дэлгүүр, МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб хамтран зохион байгуулсан юм.

Хотын залуус болон нийт ард иргэдийн эрүүл зан үйлийг дэмжин, хөдөлгөөний идэвхтэй байлгаж, зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор дугуй унахыг уриалж байна.  Дугуйг сонгосноор автомашинаас ялгарах агаарын бохирдлыг бууруулах зэрэг эерэг нөлөөг нийгэмд сурталчлан таниулахаар залуус нэгджээ. Энэхүү арга хэмжээг цаашид жил бүр зохион байгуулахаас гадна аравдугаар сарын 28-нд буюу нийслэлийн 373 жилийн ойг тохиолдуулан автомашингүй өдрийг тэмдэглэх гэнэ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж