Роббигийн фенүүд охинд нь бэлэг илгээжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

Роббигийн фенүүд охинд нь бэлэг илгээжээ

Аав болоод удаагүй байгаа дуучин Робби Уильямс загварын хот Миланд саатаж байна. Тэрбээр өчигдөр Миланы загварын шоунд эхнэрийн хамт зочилжээ. Түүнийг ийнхүү Миланд ирэх болсон шалтгаан нь Италийн “X-Factor” шоунд шүүгчээр ажиллах гэж буйтай холбоотой гэх мэдээлэл орон нутгийн хэвлэлээр гарах болсон байна. Робби Уилльямс Миланы тансаг зочид буудалд буудалласан бөгөөд Итали дахь фенүүд нь өдөр бүр түүний өрөө рүү бэлэг илгээж байгаа ч хамгийн сонирхолтой нь хорвоод мэндлээд удаагүй бяцханд охинд нь зориулсан жижигхэн чимхэл баавгай гэнэ.

Уран бүтээлийн хувьд Робби Уильямс аравдугаар сарын 27-нд “Take the Crown” нэртэй шинэ цомог гаргахаар ажиллаж буй юм. Тэрбээр цомгийн баяраа Их Британид хийх гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж