Роберто Ди Маттео: Залууст боломж олгоно

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

Роберто Ди Маттео: Залууст боломж олгоно

“Челси”-гийн дасгалжуулагч Роберто Ди Маттео ирэх тойрогт явагдах тоглолтуудын талаар мэдэгдэл хийжээ. “Цэнхрүүд”-ийн бүрэлдэхүүний ихэнх тоглогчид шигшээ багийнхаа төлөө ДАШТ-ий сонгон шалгаруулах тоглолтод оролцохоор одсон. Тиймээс Маттеод залуустай тулж ажиллах боломж олдоод байгаа юм.

-Ирэх бямба гаригт лигийн хүндхэн учраа хүлээж байна?

-Бүрэлдэхүүнд өөрчлөлт орно. “Тоттенхэм”-ийн эсрэг Жонн Оби Микел, Виктор Мосес нар талбайд гарахгүй. Учир нь тэд Африкийн цомын тэмцээний сонгон шалгаруулалтад оролцоно. Нигерийн шигшээд эдгээр тамирчид чухал үүрэг гүйцэтгэдэг.

-Өнгөрсөн долоо хоногт клубийн 21-ээс доош насны тамирчдыг дасгалжуулан “Арсенал”-ыг хожсон тоглолтыг дүгнэвэл?

-Бидэнд байнгын тоглож болох зургаан тамирчин байсан. Тэдний гурав нь шигшээ багтайгаа нэгдсэн. Тиймээс өнгөрсөн тоглолт залуустай ойр байх болмжоор хангасан юм. Энэ улиралд залуу тамирчдад боломж олгох болно.

-Эдгээр тамирчдад туршлага дутах болов уу?

-Миний бодож байгаагаар клубийн 21-ээс доош насны бүрэлдэхүүнд байдаг Стив Холланд, Эдди Ньютон нар Европын цомыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэдэнд премьер лигт ч тоглох топ түвшний авьяас чадвар бий.

-Багийн одоогийн үзүүлж буй амжилтын талаар. Шинэ тоглогчид нэлээд үүрэг гүйцэтгэж байгаа?

-Бид маш сайн ойлголцол, техник тал дээрээ анхаарч байна. Тоглолт бүрт залуус нэгнийгээ дэмжиж, ялалтын төлөө хүч үзэж байгаа нь сайшаалтай. Бид маш хүчирхэг бүрэлдэхүүнтэй. Тэд ч өдөр ирэх бүр хөгжиж, чадвараа улам нэмэгдүүлж байна. Клубийн ур чадвар хариуцсан дасгалжуулагч Крис Жонес болон хаалгач хариуцсан мэргэжилтэн Кристоф Лоличон нар бидний итгэлийг алдахааргүй чадварлаг дасгалжуулагчид. Энэ менежментийн бүрэлдэхүүн маш сайн байгаа.

-Английн шигшээд болж буй асуудлын талаар хөндье. Гэри Кэхилл, Эшли Коул нар Польшийн шигшээн эсрэг бэлтгэлдээ гарсан. Тэдэнтэй хамт яваагүй Жонн Терригийн талаар?

-Жонн Терригийн асуудлыг олон хөндөх шаардлагагүй. Кэхилл, Коул нар шигшээ багтаа бүх чадлаараа тусалсан болов уу. Харин Фрэнк Лэмпард хувийн асуудлаар, Райн Бэртранд ханиад хүрсний улмаас Варшавыг зорьж чадаагүй. Гэхдээ тэд ирэх бямба гаригт Уайт Харт Лайнд тоглоход бэлэн байх болно. Тэдний дараагийн учраа Аваргуудын лигийн хүрээнд “Шахтар Донецк”-тэй хийх хүнд тоглолт хүлээж байгаа. Бид үүнд бэлэн.

Эх сурвалж: Chelsea FC Mongolia @ Facebook

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж