Дээдсийн уран нугараач аав болно

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

Дээдсийн уран нугараач аав болно

Эрэгтэй хүн уран нугаралт хийнэ гэдэг их сонин. Эмэгтэйчүүд л нугардаг, уян хатан биетэй байдаг гэсэн тогтсон ойлголтыг эвдэж, Монголын шоу бизнесийн ертөнцөд цахиур хагалсаар гарч ирсэн энэ залууг Э.Лхагва-Очир гэдэг. Өнгөрсөн оны шинэ жилийн тансаг арга хэмжээнүүдийн гол дүр, мега стар болсон түүнийг хэдийнэ дээдсийн нугараач хэмээх болсон нь чамгүй өндөр үнэ ханштай нь холбоотой. Эр хүний булчин шөрмөс нь зангирч, зургаан толгой нь товойсон хүдэр чийрэг, гоолиг төгс биеэр үзэгчдийг дуу алдуулдаг тэрээр Төрийн соёрхолт Т.Цэнд-Аюушын гарын шавь, Монголын 3 эрэгтэй уран нугараачийн нэг. Эрлийз төрх, өвөрмөц имижээр орон зайгаа тунхаглах болсон Э.Лхагва-Очир аравтайгаасаа циркийн урлагт хөл тавьсан бөгөөд уйгагүй хөдөлмөр, цаг наргүй бэлтгэл сургуулилтын үр дүнд ийм дайны амжилтын эзэн болсноо онцлох дуртай. Налайхад бага насаа өнгөрүүлсэн эгэл жирийн айлын хүү тэрээр хамгийн сүүлд Швейцарьт нугарч байсан бөгөөд хэдийгээр гадныхантай харьцуулахад үнэлгээ доогуур ч эх орондоо өөрийгөө таниулах ёстой гэдэг үүднээс энэ жил эх орондоо түр саатсан аж. Ирээдүйд Монголын хамгийн том варьете клуб байгуулах мөрөөдөлтэй нугараачийн гэргийг Э.Аззаяа гэдэг бөгөөд спортын мастер цолтой тамирчин бүсгүй. Өдгөө хөл хүнд Э.Аззаяа бүсгүй анхны хүүхдээ луу жилийн сүүлээр өлгийдөж авах аж. Тэдэнд аз жаргал хүсье.

Эх сурвалж: WWW.GRANDNEWS.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж