Робот үйлдвэрлэгч “Intuitive Automata” компаниас жин хасахыг хүсдэг хүмүүст зориулж, “Autom” нэртэй “чалчаа” робот бүтээжээ. “Autom” нь хүмүүсийг хоолны дэглэмээ ягштал биелүүлж, илчлэгээ тохируулахад туслах гэнэ. Роботын тусламжтайгаар хүмүүс идэх гэж буй хоолныхоо илчлэгийг тооцоолж, илчлэг багатай амин дэм бүхий хоолны төлөвлөгөө гаргах, биеийн онцлогтоо тохирсон дэглэм зохиох боломжтой болох юм байна. “Autom” робот нь 75 мянга гаруй хүнсний илчлэгийг тооцоолон бодохын зэрэгцээ сар бүр автоматаар Wi-Fi-д холбогдон мэдээллээ шинэчлэх чадвартай аж. Уг робот ирэх оноос 199 ам.долларын үнээр худалдаанд гарах гэнэ.
Б.АНХТУЯА