ДЦС-4-ийн хүчин чадлыг өргөтгөх тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

ДЦС-4-ийн хүчин чадлыг өргөтгөх тухай хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлууд:

  1. Хөрөнгө гаргах тухай /Д.ТЭРБИШДАГВА/
  2. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан  Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай /Х.ТЭМҮҮЖИН/
  3. Журам батлах тухай /Л.БОЛД/
  4. Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай /Ч.САЙХАНБИЛЭГ/
  5. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай /Д.БАТ-ЭРДЭНЭ/
  6. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай /Х.БАТТУЛГА/
  7. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн санхүүжилтийн тухай /Х.БАТТУЛГА/
  8. “Дөрөвдүгээр дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хүчин чадлыг 100 МВт-аар өргөтгөх тухай /М.СОНОМПИЛ/
  9. Хөрөнгө гаргах тухай (2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах) /Ц.БАЯРСАЙХАН/
  10. Нууц асуудал /Л.БОЛД/
  11. Нууц асуудал /Д.БАТ-ЭРДЭНЭ/

Мөн танилцуулахаар:

  1. Төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх саналын тухай /Д.ГАНХУЯГ/
  2. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын тухай /С.ЭРДЭНЭ/
  3. Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай /Д.БАТ-ЭРДЭНЭ/
  4. Сангийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай /Ч.УЛААН/
Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж