Суулт хийсэн гишүүд тарлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Суулт хийсэн гишүүд тарлаа

УИХ-ын чуулганы танхимын хаалгыг буйдангаар даран, манаж өнжсөн МАН-ын гишүүд 18.00 цаг болгоод тарлаа. Тэднийг тармагц үйлчилгээний ажилтнууд буйдан, сандлыг нь зөөн, байр байранд нь буцаав.

Г.Батхүү, Д.Зоригт нараар тангараг өргүүлэхгүй гэсэн МАН-ын гишүүдийн хоёр өдрийн тэмцэл үүгээр өндөрлөв. Тэд ирэх даваа гаригт дахин буйдан дээрээ уулзахын “ерөөл” тавиад байгаа юм. УИХ-ын удирдлагын зүгээс ирэх долоо хоногт УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр амралтын өдрүүдэд санаа оноо бодох бололтой.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж