Онол практикийн бага хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Онол практикийн бага хурал болж байна

УИХ-ын  Эдийн засгийн байнгын хороо, Үндэсний статистикийн хороо хамтран “Албан ёсны статистикийн тоо мэдээллийг бодлого, төлөвлөлтөд ашиглах нь” сэдэвт онол практикийн бага хурлыг төрийн ордонд зохион байгуулж байна. Онол практикийн бага хурлыг нээж УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан нар үг хэллээ. Бага хуралд “Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт Дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцох онол арга зүй ба практик хэрэглээний асуудалд” сэдвээр ҮСХ-ны тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од, “Хүн амын амжиргаа, ажил эрхлэлтийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр ҮСХ-ны дэд дарга Б.Эрдэнэсүрэн, “Хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн харьцаа, хандлага, хөгжлийн бодлого төлөвлөлт” ҮСХ-ны шинжилгээ, судалгааны газрын дарга А.Дэмбэрэл нар илтгэл тавьж хэлэлцүүлэх аж. Эдгээр илтгэлүүд Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, хөдөлмөрийн бүтээмж үр ашиг, эдийн засгийн салбар дахь бүтээмжийн нөлөөлөл. Хүн амын амжиргааны төвшин, аж байдлыг дээшлүүлэх бодлогын чиглэлүүдийг хөндсөн гэнэ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж