аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай орон нутгийн тусгай хамгаалалттай
газарт “Рэйт парагон дрийлэнг” гэдэг компани өнгөрсөн есдүгээр сард
өрөмдлөг хийгээд, эвдсэн газраа нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгөлгүй
явсан байна.
Энэ газрыг 2003 онд сумын ИТХ Орон нутгийн нөөц,
тусгай хамгаалалттай газар болгожээ. Гэтэл “Ти энд Пи” гэдэг компани
13654Х тоот хайгуулын зөвшөөрөл авч, “Рэйт парагон дрийлэнг” компаниар
өрөмдлөгө хийлгэсэн байна. Энэ бол газрын тухай иргэний хууль, тусгай
хамгаалалттай газрын хуулийг ноцтой зөрчсөн явдал юм. Харамсалтай нь,
Баяндэлгэр сумын засаг дарга Ё.Батхуяг орон нутгийн тусгай хамгаалалттай
газарт хайгуул хийж байхад нь зогсоогүй, харин ч нийгмийн хариуцлагын
гэрээ гэдэг нэрээр таван сая төгрөг авсан талаар эх сурвалж мэдээллээ.
Байгаль
орчин, ногоон хөгжлийн яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас
энэ сарын 12-13-нд шалгалт хийж, эдгээр зөрчлийг тогтоосон байна.
Их
зохиолч Д.Нацагдоржийн төрсөн газар болох Гүн Галуутай нь ховор
биологийн төрөл зүйлээр элбэг, аргаль угалз, ус намгархаг газрын ховор
шувууд болон эртний булш, бунхан, хэрэгсүүр ихтэй газар юм. Гүн галуутай
байгалийн үзэсгэлэнт газарт жуулчны баазууд байрладаг. Нэг өдрийн дотор
Монголын үзэсгэлэнт байгалийг хотоос холгүй яваад үзэх гэсэн жуулчдын
очдог аялал жуулчлалын онцгой ая холбогдолтой газар билээ.