БНАСАУ-ын өмнөх лидер Ким Чен Ир гурван жилийн өмнө №38 тасгийг байгуулсан ба Хөдөлмөрийн намын удирдлага уг тасгийг шууд захирч байлаа. Зочид буудлын бизнес, худалдаа зэргээс орж ирэх гадны валютыг тасаг харицдаг байсан ба түүгээр дамжсан валют нь Ким Чен Ирийн гэр бүл болон тус орны эрх баригч элитүүдийн хэрэглээнд зарцуулагдаж иржээ.
Одоо тэр үүргийг Засгийн газрын " Моранбон Офис " гэх шинэ байгууллага гүйцэтгэхээр болж байна. Kyodo News агентлагт байгаа мэдээллээр, №38 тасгаас гадна бас нэг нууц №39 тасгийг Ким Чен Ир бий болгосон байжээ. Тасгийн мэдэлд хар тамхины болон зэвсгийн нууц наймаа байжээ. Одоо тэр тасгийг татан буулгасан гэх мэдээ байгаа.