![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/10/6d3681ad9a7d3c5f/2e67e5ea177277e9original.jpg)
Өмнөх наадмуудын мэдээлэл:
- 2009 оны 4-р сарын 24, 26 Монгол улс, Улаанбаатар хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн хот
- 2009 онд Улаанбаатар хотод болсон анхдугаар наадамд Монгол туургатны шигшмэл 128 бөх зодоглож шөвгийн дөрөвт Улсын арслан Д.Ганхуяг, Улсын арслан Д.Азжаргал, Улсын начин Ш.Уламбаяр, тухайн үед Цэргийн арслан цолтой байсан Улсын заан Ч.Санжаадамба нар шалгарч, улмаар Ч.Санжаадамба Д.Ганхуяг арслангаар долоо давж Монгол туургатны үндэсний бөхийн анхдугаар наадмын аварга болж байлаа.
- 2009 оны 08-р сарын 8-9 нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн хотод шигшмэл 128 бөх оролцсон хоёрдугаар наадмыг зохион байгуулсан юм. Шөвгийн дөрөвт Аймгийн харцага Э.Баасандорж, Улсын начин Г.Эрхэмбаяр (Улсын арслан), Цэргийн арслан Ч.Санжаадамба (Улсын заан), Улсын арслан Д.Ганхуяг нар шалгарав. Үзүүр түрүүнд Ч.Санжаадамба Г.Эрхэмбаяр арслангаар долоо даван Монгол туургатны үндэсний бөхийн наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэн.
2010 оны 07-р сарын 14-15 ОХУ-ын БН Буриад улсын Улаан-Үд хот
- 2010 онд ОХУ-ын Буриад улсад болсон наадмаас эхлэн Монгол туургатны үндэсний бөхийн их наадмыг -75, +75 гэсэн хоёр жингийн ангилалтай болгож дүрмийн өөрчлөлт хийсэн.
- 75 кг-ын шөвгийн дөрөвт Х.Мөнхбaяр (Монгол), Иван Гармаев (Буриад), М.Батмөнх (Монгол), Сэлдыс Монгуш (Тува) нар шалгарснаас үзүүр түрүүнд Тувагийн бөх Сэлдыс Монгуш Монголын бөх Х.Мөнхбаяр нар үлдэж, улмаар Сэлдыш Монгуш аварга болж байв.
- +75 кг-ын жингийн шөвгийн дөрөвт Цэргийн арслан Ч.Санжаадамба (Улсын заан), Улсын начин Т.Өсөх-Ирээдүй, Улсын заан Д.Рагчаа (Улсын гарьд), Улсын харцага Д.Батболд нар үлдэв. Үзүүр түрүүнд Д.Рагчаа, Ч.Санжаадамба нар үлдсэнээс Улсын заан Ч.Санжаадамба Цэргийн арслан цолтойдоо гурав дараалан түрүүлсэн юм.
2011 оны 08-р сарын 13-14 ОХУ-ын БН Тува улсын Кызыл хот
- 2011 онд ОХУ-ын Тува улсад зохион байгуулагдсан дөрөвдүгээр их наадмын -85 кг-ын жингийн шөвгийн дөрөвт Буянжаргал (Монгол), Эртине Лопуй-Оол (Тува), Андре Монгуш (Тува), Сайын-Белек Тюлюш (Тува) нар үлдэв. Үзүүр түрүүний барилдаанд Андре Монгуш, Сайын-Белек Тюлюшаар давж аварга болсон юм.
- +85 кг-ын жинд Улсын харцага А.Бямбажав, Улсын начин Ч.Баянмөнх, Аймгийн начин Т.Хайдав, Тувагийн бөх Алдын Очуртан нар шөвгийн дөрөвт үлдэн, үзүүр түрүүний барилдаанд Улсын харцага А.Бямбажав, Улсын начин Ч.Баянмөнхийг давж Монгол туургатны үндэсний бөхийн наадмын түрүү бөх болжээ.