“X Factor”-ийн шилдэг 16 тодорно

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

“X Factor”-ийн шилдэг 16 тодорно

Хүн бүрийн үзэх дуртай  шоунуудын нэг болох Их Британийн “X Factor” шоуны шилдэг 16-д орох эхний оролцогчийг өчигдөр оройны дугаараас эхлэн  зарлажээ. Шилдгүүдийг дуудаж эхлэх сэтгэл догдлуулам мөчид Саймоны дуудсан оролцогч нь “f up” хамтлаг байсан аж. Энэ үеэр “X Factor”-ын шинэ дугаар гарч эхэлснээс хойш  үзэгчдийг байлдан дагуулж, өөрсдийгөө бусдаас онцгой гэдгээ харуулж чадсан хэмээн Канадын панк "f up" хамтлагийг шүүгчид ихээр магтжээ. "f up" нь 2001 онд байгуулагдсан бөгөөд хамгийн сүүлд 2009 онд “The Chemistry Of  Common Life” нэртэй цомгоо гаргаж байжээ. Шоуны шилдгийн эгнээнд багтах оролцогчдыг дараа дараагийн дугааруудад үргэлжлүүлэн зарлах бөгөөд оролцогчдын хувьд хамгийн шийдвэрлэх мөч эхлээд  байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж