Төгөлдөр хуурч шүүхэд дуудагдав

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Төгөлдөр хуурч шүүхэд дуудагдав

Дэлхийд алдартай сонгодог  хөгжимчдийн нэг Туркийн төгөлдөр хуурч Фазил Сей лалын шашны үнэт зүйлийг  гутаан доромжилсон хэмээн  Туркийн Истанбул хотын шүүх түүнд ял оноох нь зүйтэй гэж үзжээ. Туркийн албаны эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр Мухаммедийн шашны уламжлалт зарчим, шинжийг егөөдсөн утга агууллагатай зүйлийг өөрийн Twitter хуудсанд  бичсэн нь ийнхүү шүүхэд дуудагдахад хүргэсэн аж. Гэсэн хэдий ч Фазил Сей үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө  ийнхүү ял сонсох нь хамгийн шударга бус зүйл хэмээн сэтгэл дундуур байгаагаа энэ үеэр мэдэгдсэн байна. Учир нь түүнийг энэ оны эхээр дээрх хэрэгт буруутган өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд  хэргийг нь хэрэгсэхгүй болгож буруугүй гэсэн шийдвэрийг Туркийн шүүх  гаргасан билээ. Гэтэл хэрэгсэхгүй  болгосон хэрэг  өнгөрсөн зургадугаар сараас эхлэн дахин сөхөгдөж Туркийн шүүх түүнийг дахин дууджээ. Хэрвээ шүүх Фазил Сей лалын шашныг гутаан доромжилсон гэх хэрэгт буруутай нь тогтоогдвол түүнийг 18 сар шоронд хоригдох ял хүлээж байгаа аж. Харин түүнд ял оноохыг эсэргүүцсэн төгөлдөр хуурчид Истанбул хотын шүүхийн гадаа эсэргүүцэн жагсчээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж