Украины парламентын эвсэл задрав

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Украины парламентын эвсэл задрав

Украины парламентын спикер  Владимир Литвин парламентын эвсэл  задарсныг зарлажээ. “Үндсэн хууль болон Украины Дээд радын дэгийн хуулийн дагуу парламентын Үндэсний хөгжил, тогтвортой байдал болон дэг журмын  депутатуудын эвсэл бутарлаа” гэж спикер намуудын дөрвөн жигүүрийн тэргүүн нартай уулзсаны дараа мэдэгдлээ. Гуравдугаар сарын 2-нд парламентын эвсэл ажиллаж буйг баталсан баримтыг парламентын аппарат аваагүй гэж спикер онцлов. Юлия Тимошекогийн эвслийн 153 депутат, Ющенкогийн намын НУНС блокийн 71 депутат, Ливины намын 20 депутат парламентын Үндэсний хөгжил, тогтвортой байдал болон дэг журмын  депутатуудын эвслийг бүрдүүлж байсан юм. 2010 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр парламентын дэгийн шинэ хууль батлагдан түүгээр эвслийн өргөдөлд 450 хүнтэй парламентын олонх болох 226 депутатын гарын үсэг зурсан байх ёстой байлаа. Янукович Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан боловч Ерөнхий сайд Тимошенког өөрчлөхийг парламент нь шийдэх учиртай. Энд Януковичийн нам олонх болж чадахгүй байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж