Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтай танилцахаар болжээ. Тэрбээр 16.00 цагт тус газарт очих аж.
УИХ-ын 2012 оны сонгуулийг автомат ситемээр явуулахтай холбогдуулан иргэний цахим үнэмлэхийг хэвлэх байсан ч тодорхой шалтгааны улмаас зарим иргэд цахим үнэмлэхээр сонгуульд оролцсон. Харин ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Орон нутгийн сонгуулийг Монгол Улсын иргэн цахим үнэмлэхээр санал өгнө гэсний дагуу энэ сарын 15-ны дотор цахим үнэмлэхийг хэвлэж, тараах ёстой байсан. Цахим үнэмлэх тараах ажиллагаа 65 хувьтай байгаа аж. Ерөнхий сайд Улсын бүртгэлийн газрын үйл ажиллагаатай танилцаж байгаа нь удахгүй болох орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой юм.
Ш.Чимэг