”Тоттенхэм Хотспур” vs ”Челси”

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

”Тоттенхэм Хотспур” vs ”Челси”

Аналист: Б.Нямхишиг

Бидний нүдийг баясгаж сэтгэлийг бадраах Лондонгийн дерби айсуй.

Энэ 2 баг түүхэндээ 146 удаа тулж байсан бөгөөд Челсигийн хожил 61 (41.78%), тэнцээ 36 (24.66%) Тоттенхэм 49 удаа хожиж (33.56%), Тоттенхэм 210 (1.44) удаа өрсөлдөгчөө мялааж байсан бол Челси 219 удаа Спурсийн торыг дуугаргаж байж.

Энэ 2 багийн тоглолтыг чимэх зүйлс нь чадварлаг тоглогчидтой бүрэлдэхүүнээс гадна тэднийг удирдан зохион байгуулах дасгалжуулагчид байх болно.

АВБ өмнөх улиралын дундуур Челсигийн дасгалжуулагчийн суудлаас хэл амтайхан салсан бол түүний орыг түүний туслах байсан Роберто ди Маттео залгамжилсан бөгөөд дажгуй амжилттай яваа(ЧЛ-н аварга, ПЛ-д 1т жагсаж буй).

1. Гараа, бүрэлдэхүүн

2 дасгалжуулагчийн арга барил ерөнхийдөө ижил төстэй зүйл их. Тэд 2уулаа 4-3-3 диамантег ашиглах дуртай.

Spurs: 28. Kyle Walker, 13. William Gallas, 33. Steven Caulker, 5. Jan Vertonghen; 19. Mousa Dembele, 30. Sandro, 11. Gareth Bale, 2. Clint Dempsey, 7. Aaron Lennon; 18. Jermain Defoe

Chelsea: 2. Branislav Ivanovic, 4. David Luiz, 26. John Terry, 3. Ashley Cole, 12. John Obi Mikel, 7. Ramires, 10. Juan Manuel Mata, 17. Eden Hazard, 11. Oscar; 9. Fernando Torres

2. Хэв маяг

Аль Мартин Ёлийн үеэс л тогтсон Тоттенхэмийн тоглолтын хэв маяг АВБ-г ирсэнээр алга болсон. Тэдний тоглолт илүү уран, довтолгоо илүү шуурган, хамгаалалт илүү нягт болсон мэт л байгаа. Тэднийг мэргэжилтнүүд лийгт хамгийн хүчирхэг жигүүрийн тоглолттой баг гэж үздэг. Леннон, Уолкер, Беиль, Екотто, Фертонген нарын тоглолчидтой байхад тэгэж үнэлэгдэхгүй гээд ч яах билээ. Мөн соёл нэгтнийхээ удирдлагад гялалзтал тоглолж буй Сандро, Белгийн шигшээгийн мотор Дэмбеле, америк асс Демпси, гоолийн машин Дефо хэний ч зүрхэнд шар ус хуруулдаг.

Харин тэдний өрсөлдөгч Угсаатнуудын хувьд нягт нямбай хамгаалалтаараа зартай. Тэд шонгийнхоо голд Чехийг зогсоосон бол, 16-н шугамын аюулгүй байлгах үүргийг Терри, Иванович, Луйз, Кехилл, Коул нар хариуцдаг. Гэхдээ тэднийг хаалган дээрээ л шигдчихдэг гэж ойлгож болохгуй, учир нь Торрес, Азард, Мата, Оскар нар ямар ч багт хэдэн ч гоол хийх чадвартай.

3. Гол тулаан, түлхүүр байрлалууд

Тоттенхэмийн дундын хослол болох Сандро Дэмбеле нарын хэрхэн бөмбөгөө эзэмших болон Беиль Леннон нарын жигүүрийн тоглолтууд Тоттенхэмд амжилт авчирах үндэслэлтэй. Мөн Ян Фертонгений хамгаалалт болон довтолгоонд оролцдог олон талт тоглолт ч Спурсд ихээхэн туслана. Мөн шигшээн тоглолтондоо пеналти хааж форм сайтай байгаагаа харуулсан Лльорис маш том дэмжлэг болох болов уу

Эсрэг талаас гай тарих хүмүүс бол яриангүй Азард, Оскар, Мата нарын шилжилт хөдөлгөөн, гайхамшигт техникүүд байх болно. Дээр нь Луйзийн өөртөө орон зай гаргаж аваад довтолгоо дэмждэг тоглолт ч гарч ирж магад, гэхдээ энэ нь Челсид довтолгооний бүрэлдэхүүнд хүч нэмэгдүүлэхээсээ илүүтэйгээр Спурсд сөрөг довтолгоо хийхэд сайхан боломж гаргаж ирж магад.

Миний таамаг аль аль нь 2 гоол хийж эвийн гэрээ байгуулна.


Эх сурвалж: www.sportbox.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж