Шведийн хөлбөмбөгийн шигшээ баг болон Францын “ПСЖ” клубийн довтлогч Златан Ибрахимович “Алтан хөл” шагналын 2012 оны эзнээр тодорлоо. Энэхүү нэр хүндтэй шагналын төлөө түүнтэй Жанлуижи Буффон /Итали, Ювентус/, Диде Дрогба /Котд Ивуар, “Шанхай Шэньхуа”, Кака /Бразил, “Реал Мадрид”, Андреа Пирло /Итали, “Ювентус”/, Кларенс Зеедорф /Нидерланд, “Ботафого”/, Икер Касильяс /Испани, “Реал мадрид”, Чави Эрнандес, Карлес Пуйлоль /хоёул Испани, “Барселова”, Рауль Гонзалес /Испани, Аль-Садд нар өрсөлдсөн юм. Монте –Карлод болсон ёслолын ажиллагаанд Франко Барези, Лотар Маттеус, Эрик Кантона нарын алдартнууд оролцов. “Алтан хөл” шагналыг хөлбөмбөгийн спортын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, 29-өөс дээш насны тоглогчид олгодог. Анхны эзнээр 2003 онд Италийн алдарт хөлбөмбөгч Роберто Бажо тодорсноор дэлхий нийт энэхүү шагналыг мэддэг болсон. Түүнээс хойш Павел Недвед /2004/, Андрей Шевченко /2005/, Роналдо /2006/, Алессандро /2009/, Франческо Тотти /2010/, Райан Гиггз/2011/ нарын алдартнууд “Алтан хөл”-ийн “клуб”-т нэгдсэн түүхтэй.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин