120 мянгат дөрвөн замын уулзвартай болно

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

120 мянгат дөрвөн замын уулзвартай болно

120 мянгатын аюулгүйн тойргийг дөрвөн замын уулзвар болгож, өргөтгөн шинэчлэх ажил өнгөрсөн есдүгээр сарын 01-нээс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар АПУ-гийн уулзвараас зүүн чиглэлд явах хөдөлгөөнийг хааж, зам барилгын ажлыг гүйцэтгэж байна.  Харин Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны гүүрнээс Хан Уул дүүрэг – Зайсангийн авто замтай нийлэх хэсгийн хучилтын ажлыг хийж дуусган, авто замын хөдөлгөөнийг нээгээд байгаа ажээ. Тус авто зам удахгүй ашиглалтад оруулах юм байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж