Жастин, Жессика нар Италид хуримлана

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Жастин, Жессика нар Италид хуримлана

Жастин Тимберлайк, Жессика Билл нар энэ амралтын өдрүүдэд гэр бүл ойр дотныхоо найзуудын хүрээнд Италид хуримаа хийхээр төлөвлөжээ. Хосууд  Италийн Траппетогийн Lama del-д хуримаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд шүтэн бишрэгчид нь тэдний тансаг хуримын талаар ихэд сонирхож байгаа юм. Тэд ирэх амралтын өдрүүдэд болох хуримандаа бэлтгэж одоогоор Италид очоод байгаа гэнэ. Түүнчлэн Жастин, Жессика нарын хуримын үеэр сонгодог жазз хөгжим эгшиглэхээс гадна Италийн ардын бүжгийн хамтлаг  зочлох талаар тэдний ойрын зарим гэрчүүд эх сурвалжуудад мэдээлжээ. Харин хуримын зочдоор уран бүтээлч хосуудын хамтран кинонд тоглосон жүжигчид болон алдартай дуучид мөн хүрэлцэн ирэх юм байна. Өнгөрсөн наймдугаар сард Жесика, Жастин нарыг нууцаар гэрлэсэн гэх цуурхал тархаад байсан ч хосууд энэ талаар тодорхой мэдээллийг хараахан хийгээгүй байгаа аж.

 Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж