Монголчууд газар усанд анх нэр өгөхдөө нэрнийн билэгдэлт чанарыг
эрхэмлэхээс гадна, хэлбэр дүрс, өнгө, шинж чанараар нь нэрийг оноож
өгдөг уламжлалтай. манай орны газар усны нэрийг зарим гол шинжээр
ангилбал:
Шинж чанар заасан: Дулаан богд, Хүйтэн уул, Халуун усны рашаан, Гашуун гол, Шорвог нуур гэх мэт…
Алтай таван богдын Хүйтэн уул
Өнгө зүс заасан: Цагаан богд, Хар, Орог, Шарга, Хөх, Ногоон зэрэг нуурууд, Зээрдийн говь, Цэнхэрийн гол, Бор Харын элс гэх мэт…
Хар зүрхний хөх нуур
Хэмжээ заасан: Их богд, Бага богд, Нарийн, Уужим…
Их Богд уул
Зүг чиг заасан: Зүүн сайхан уул, Баруун хуурай, Хойд Хөхийн Хайрхан…
Зүүн Богд буюу Бага Богд уул… наана нь Таацын Цагаан нуур
Хэлбэр дүрсээр нэрлэсэн: Сэнжитийн өндөр, Өндөр улаан, Ширээ, Ангархай, Дөш…
Сэнжитийн хад
Хүн малын эрхтэний нэрээр нэрлэсэн: Сүүж, Толгой, Бөөр…
Монгол улсын өмнөд хилийн харуул Орвог Гашууны Бор Толгой
Цаг уурын байдлаар нэрлэсэн: Сүүдэрт, Салхит, Цаст уул, Сэрүүн булаг…
Цамбагарав уул
Эрдэс баялагаар нэрлэсэн: Алтат,
Эрдэнэт, Цахиуртай, Хужирт, Төмөртэй, Лууны яст, Шувуун чулуут Нүүрст,
Оюу толгой гэж шууд нэрлэхээс гадна нүүрстэй газрыг Хөөт, Хар тарвагатай
гэхчилэн нэрлэсэн байна.
Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн Галуутай /Энэ миний зураг биш/
Ургамлаар нэрлэсэн: Тужийн нарс, Гацуурт, Улиастай, Харганат, Хялгант, Мойлт, Гүйлстэй, Яргайт, Зэгстэй…
Алтан Овоо /Нуурын нэрийг мэдэхгүй юм. Анжигай ах хэлээд өгөөрэй/
Амьтнаар нэрлэсэн: Хандгайт, Бугат, Үнэгт, Тарвагатай, Ангирт, Галуут, Ёлын ам, Хунт нуур…
Ёлын ам
Тоо хэмжээгээр нэрлэсэн: Таван богд, Гурван сайхан…
Түүх дурсгалын зүйлээр нэрлэгдсэн: Бичигт хад, Хөшөө Цайдам, Байшинт, Булшт, Бурхант…
То Вангийн Их Бурхант
Хүндэтгэлээр нэрлэсэн: Хайрхан, Богд хаан, Отгонтэнгэр, Чандмань, Өлзийт, Дэлгэрэх, Өгөөмөр Ачит гэх мэт…
Төрийн тахилгат Богд Очирваань хайрхан /Отгон тэнгэр… зүргийг Монгол экспедишний блогоос…/
Монгол орны газар усны нэрэнд өнөөгийн Монгол хэлэнд ойлгогдохгүй
болсон нэр нэлээд бий. Үүнд Хэрлэн, Онон, Сэлэнгэ, Орхон гэх мэт гол
мөрд, Хэнтий, Булнай, Хан хөхий, Увс гэх мэтчилэн нэр бий. ийм нэрсийг
Турк, Тунгус, Манжуур, Энэтхэг Европын хэлний гаралтай Э.М.Мурзаев
тэмдэглэсэн байдаг.
Монголын хамгийн урт 1124км Орхон гол /Зургийг www.arimgl.blogspot.com/
Мөн манай орны 330 гаруй сумаас 50 орчим сум нь Баян гэсэн нэрийг
нэрэндээ авсан бол, 20 орчим сум нь Алтан, Эрдэнэ, Чандмань зэрэг нэрийг
авсан байна.
Шилийн Богд уул
Хүндэтгэл билэгдлийн дээд болсон Богд гэсэн нэртэй уулс манай оронд
олон бий. Богд Дүнжин Гарав, Богд Очирваань, Шилийн богд, Цагаан богд,
Сэгс цагаан Богд гэх мэт…
Бурхан Халдун уул
Монголын нууц товчоонд гардаг нэлээд хэдэн газрууд бий. Бурхан Халдун, Сэнгүр горхи, Онон Мөрөн, Далан балжууд гэх мэт
Тохиолдлын шинж чанартай, сүүлд бий болсон өвөрмөц нэртэй газрууд
бий. үүнд: Тугалын бүлээн, Ухны булан, Үхэр хээр хонодог, баян ламын
хонхор, Осорын эрэг гэх мэтчилэн газрууд байна.
Эгийн гол
Монгол орны хамгийн богино нэртэй газар бол Эг гол билээ… Хамгийн
урт нэртэй газар нь саравчлах хөгшний үүрийн сарьдаг. Энэ хоёр газар
Хөвсгөл аймгийн нутагт бий. Монголын хамгийн урт нэртэй газрын зураг
байхгүй учир энэ зун Хөвсгөл явахаараа зургийг аваад орууламц.
Эх сурвалж: http://newtourist.blog.banjig.net/