АНУ-ын хоёр усан цэрэг Японд баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

АНУ-ын хоёр усан цэрэг Японд баривчлагджээ

АНУ-ын тэнгисийн цэргийн хоёр цэрэг Японы Окинава арал дээр хүчингийн хэрэгт холбогдон баривчлагдсан байна. Тэднийг Кристофер Даниел Браунинг, Скайлер Дозиеруолкер гэдэг бөгөөд өнгөрсөн мягмар гаригт япон эмэгтэйг хүчиндсэн хэргээр Окинавагийн Наха хотод баривчлагджээ. Одоогоор тэдний хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа аж. Энэ хэрэгтэй холбоотойгоор уржигдар Японы Батлан Хамгаалахын сайд  Сатоси Моримото мэдэгдэл хийж, тэдгээр цэргүүдийн  үйлдлийг буруушааж, “Энэ хэрэг АНУ-ын Засгийн газар болон цэргийхний  туслалцаа дэмжлэгийг Японы ард иргэдийг эсэргүүцэхэд хүргэлээ” хэмээн мэдэгджээ. Харин АНУ-ын Засгийн газраас тэдний хэрэгт маш  их санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж