
М.Энхсайханыг “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Төрийн өмчийн хороо хуралдаж энэхүү шийдвэрийг гаргасан байна. Өчигдөр орой “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ үргэлжлүүлэн хуралдаж гүйцэтгэх захирлаар М.Энхсайханыг, ТУЗ-ын даргаар Б.Батзаяаг тус тус томилжээ.
Ийнхүү Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч зэрэг хэд хэдэн албанд “онилогдсон” ч сэнтийд нь сууж чадаагүй М.Энхсайхан төрийн өмчит “Монголын төмөр зам”-ыг толгойлохоор боллоо.
Д.ОЮУН