
Хэнтий аймгийн Баян-Адарга суманд өнгөрсөн лхагва гаригт 16.00 цагийн орчимд “Эвийн хүч” нөхөрлөлийн жоншны уурхайн зургаан метрийн гүнд жонш олборлож байсан 39 настай Г, 36 настай Б нар нурангид дарагдсан. Цагдаагийн байгууллага, Налайхын уурхайн аврах ангийнхан ослын газарт хоёр өдөр ажилласны эцэст өнөөдөр 06.00 цагт нурангид дарагдсан нэг залуугийн цогцсыг гаргажээ. Харин үлдсэн нэг хүнийг нурангиас гаргах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Осол гарсан газарт нуранги ихтэй, бэхэлгээ хийх боломжгүй байгаа тул аврах ажиллагаа удаашралтай байгаа гэнэ.
Д.ЖАРГАЛСҮРЭН