
Ослын талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга С.Энхбатаас тодруулахад “Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа. Одоогоор талийгаачийн хэн болохыг тогтоогоогүй байна” гэлээ.
Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч, цагдаагийн хошууч Д.Сонсголмаагийн хэлснээр “Isuzu wizard” маркийн машин эсрэг урсгалд орсноос “Lexus” маркийн машинтай мөргөлдөж, “Isuzu wizard” машин шатан, жолооч 20-25 насны иргэн амиа алдсан байна. “Isuzu wizard” маркийн машин дотор жолоочоос гадна хоёр зорчигч байсан бөгөөд зорчигчдыг шатаж байсан машинаас ХУД-ийн цагдаагийн хэлтсийн ахлах ахлагч Г.Мөнх-Эрдэнэ хоёр залууг гарган, амь насыг нь аварсан байна