Төсвөөс та юу асуух вэ?

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Төсвөөс та юу асуух вэ?

Төсвийн ил тод байдлыг хангахад, төрийг өөртөө зориулж төсөв баталдаггүй болгохын тулд иргэн бүрийн асуулт, санал, хяналт чухал.

Мэдээллийн “NEWS” агентлаг, NEWS.mn сайт, “EАGLE NEWS” телевиз, “NEWS” продакшн Төсвийг ард түмнээр хэлэлцүүлэх МУ-ын Засгийн газрын санаачилгыг дэмжин, төсөв хэлэлцэж дуусах хүртэлх хугацаанд иргэд, албан байгууллага, хувийн хэвшлийнхний саналыг Төсөвт тусгахаар “ТӨСӨВ-2013” медиа кампанит ажлыг өрнүүлж байгаа билээ. Тиймээс уншигч таныг NEWS агентлагиас явуулж буй “Төсөв-2013” медиа аянд нэгдэж, 2013 оны төсвийн талаар саналаа хуваалцахыг урьж байна.

Анх удаа ард түмнээрээ хэлэлцүүлж буй 2013 төсөвт ТА ЯМАР АСУУЛТ ТАВИХ ВЭ.

Хууль тогтоогчдоос асуух асуулт, улс орны ирээдүйд чухал ямар бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа талаарх өөрсдийн үнэтэй саналаа та info@news.mn хаягаар ирүүлээрэй. Мөн уг мэдээллийн сэтгэгдэл бичих хэсэгт саналаа үлдээх боломжтой. Таны саналыг NEWS.mn сайтын уншигчдын индэр, EAGLE NEWS телевизийн үзэгчидтэй шууд холбогдох “Таны цаг” хөтөлбөр, цуврал хэлэлцүүлэг, зорилтот нэвтрүүлгүүд хүлээж авах болно.

Нэгдсэн мэдээллийг “ТӨСӨВ-2013” цогц мэдээний хэсгээс харна уу.

2013 оны Төсвийн төслийг бүрэн эхээр нь харна уу.  

NEWS АГЕНТЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж