”Лейкерс”-ийн төлөвлөгөө Леброн Жеймс үү?

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

”Лейкерс”-ийн төлөвлөгөө Леброн Жеймс үү?

Сүүлийн 30-н жилийн түүхийг эргэн харвал НБА-д Лэйкэрс шиг дараагын алхамаа урьдчилан тооцоолдог баг ховор билээ. Энэ зун Стив Нэш Дуайт Ховард нарыг авчирсан тэд дараагын том нүүдэлдээ бэлэн үү? Тэдний өрсөлдөгч эсрэг багийн удирдлагууд тийм гэж бодож байна.Хэдэн хэдэн багийн удирдлагууд ESPN.com-д өгсөн ярилцлагдаа 2014 онд Лэйкэрс Лэброныг авахаар бэлтгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.2014 онд Л.Жэймс чөлөөт агент болох боломжтой юм.Тэгэхээр 2 жилийн дараа Жэймс Лэйкэрсд Брайнтын орыг залгамжлах боломж байна гэж төсөөлөх боломжтой юм.Саяхан CBS ТВ-д өгсөн ярилцлагдаа Брайнт 2 улирал тоглоод (2012-2013 2013-2014) 35 насандаа зодог тайлах бодолтой байгаагаа илэрхийлсэн юм.Брайнтын одооны гэрээ дуусахад 2 жил үлдсэн бөгөөд ирэх улиралд тэрээр Лигийн түүхэнд 30 саяаас дээш цалин 1 улиралд авсан 2 дох тоглогч болох юм.(Майкл Жордан)

Хэдий тийм ч тэр цаашид тоглохыг хүсвэл Лэйкэрс баг түүнтэй гэрээ байгуулах нь ойлгомжтой юм.Д.Ховардыг авчирсан Лэйкэрс хэрвээ ирэх зун түүнтэй урт хугцааны гэрээ сунгаж чадвал 2013-2014 оны улиралд зөвхөн татварт 85 сая доллар төлөх тооцоо гарч байгаа юм.Харин тэр улиралын дараах тэдний санхүүгийн байдал багийн хувьд тун боломжын харагдаж байгаа юм.2014 оны зун тэдний цалингын цэснээс К.Брайнтын 30.4 сая,Пау Газолын 19.2 сая,Мэтта Уорлд Пийсийн 7.7 сая,Стив Блэйкийн 4 сая мөн Жордан Хиллийн 3.5 сая долларын цалин хасагдах билээ.Мөн тэд С.Нэшийн наймаанд боломжит эхний раундын драфтын эрхүүдээ өгсөн учраас драфтын эхний раундын сонголт хийх эрх тэдэнд байхгүй юм.Энэ нь тэдэнд 2014 онд Л.Жэймсийн хэмжээний супер одыг багтаа авчирах боломжыг нээж өгж байгаа юм.Энэ талаар нэгэн мэргэжилтэн хэлэхдээ "Энэ бүх гэрээ Кобигийн гэрээ дуусахтай давцаж байгаа нь тохиолдол биш гэдгийг анхаарах хэрэгтэй" гэж хэлж байна.Бассын гэр бүл болон Митч Купчак нар үргэлж л дараагын том наймааг хийхэд бэлтгэж байдаг гэжээ.Хэдий Лэброн 2014 онд Лэйкэрсийн саналыг сонсож тэдэнтэй нэгдэхийг одоо тодорхой хэлж чадахгүй ч 2008 онд хэн ч түүнийг 2010 онд Хит-д очино гэдгийг төсөөлж байгаагүй билээ.Өнөөдрийн байдлаар Хит дараагын 2 улиралд НБА-ын аваргын төлөө өрсөлдөх хамгийн хүчтэй баг гэдэг нь тодорхой.Хэдий Жэймс 2016 оны улиралыг дуустал гэрээ хийсэн ч хэрвээ тэр өөрөө хүсвэл 2014 болон 2015 оны алинд нь ч гэрээг цуцлах боломжтой юм.Тэрээр саяхан хэлэхдээ 2014 онд гэрээний талаар ямар нэгэн шийдвэр гаргах талаар бодож үзээгүй байна гэсэн юм.Лиг даяар мэргэжилтэнүүд ирж буй 2 улиралд Хит ямар ч амжилт гаргасан бай Жэймс 2014 онд гэрээгээ дуусгана гэж таамаглаж байна.Гэвч энэ нь түүнийг Миамигаас явна гэсэн үг биш юм.Энэ талаар Лигийн нэгэн багийн удирдлага хэлэхдээ дараагийн 2 улиралд юу ч болсон байсан Жэймс 2014 онд шинэ гэрээ хийх нь ойлгомжтой учир нь тэр өнөөдөр Лигийн хамгийн шилдэг тоглогч гэвч тэр боломжит хамгийн дээд хэмжээний цалинг авахгүй байгаа гэж хэллээ.

Эх сурвалж: www.sportbox.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж