
НҮБ-аас өчигдөр байнгын бус 15 гишүүн орнуудын тавыг нь бусад гишүүдийн санал хураалтаар тодруулсан бөгөөд “Аюулгүйн зөвлөл”-д Африкийн Руанда улсыг түр гишүүнээр сонгож, ирэх хоёр жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсон байна. Түүнчлэн НҮБ-ын “Аюулгүйн зөвлөл”-д Руандагаас гадна Аргентин, Австрали, Өмнөд Солонгос, Люксембург зэрэг улсууд мөн сонгогджээ. Ажиглагчдын үзэж буйгаар Руанда улс нь ийнхүү НҮБ-ын гишүүн орнуудын тоонд багтан ажиллах болсон нь улс орны цаашдын ирээдүйд чухал хувь нэмэр оруулаад зогсохгүй, гадны орнуудын зүгээс хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнүүдийг цуцлах ач холбогдолтой гэнэ.
Б.Анхтуяа